Чойбалсан сумын ИТХ

Чойбалсан сумын ИТХ

Чойбалсан И.Т.Хурал Чойбалсан И.Т.Хурал

ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД ОДООГИЙН БАЙДЛААР 6400 ГАРУЙ ДАРХАНЧУУД САНАЛАА ӨГЧЭЭ

2017-08-31

    Дархан-Уул аймагт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, иргэдийн саналыг авах үйл ажиллагаа нийгмийн салбар бүрт, төрийн байгууллагын бүх нэгжид өрнөж байна. 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар байгуулагдсан ажлын хэсгээс нэн тэргүүнд багуудад хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд мөн төр, хувийн хэвшил, томоохон үйлдвэр, ААНБ-уудын ажилчид, албан хаагчдад  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулан, иргэн бүрт хүрч, тэдний саналыг авахаар зорьж байна. 
Дархан-Уул аймаг нь нийт 99,7 мянга гаруй хүн амтай. 
Өнөөдрийн /2017.08.31/ байдлаар 6400 гаруй иргэн өөрийн биеэр ирж саналаа өгсөн бөгөөд санал авах ажлыг 9 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжлүүлэн зохион байгуулах юм. Уг хэлэлцүүлэгт хамрагдаж чадаагүй болон санал асуулгад оролцоогүй иргэд Монгол шуудан ХК-ийн дархан салбарт очиж, саналын хуудас бөглөн, шуудангаар үнэгүй илгээх боломжтой юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%