Чойбалсан сумын ИТХ

Чойбалсан сумын ИТХ

Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

ИТХурлын танилцуулга

2023-01-01

    

Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 1992 оны 9-р сард “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын орон нутгийн анхны сонгуулиар байгуулагдсан юм.

 Сонгогдон ажиллаж байсан удирдлагууд:

 1.1992 оны 9-р сард болсон анхдугаар хурлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхны даргаар Б.Цэрэндорж, нарийн бичгийн даргаар Д.Гомбобаатар.

2.1993 оны 8-р сарын 8-нд хуралдсан ИТХурлын 3-р хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар Д.Сэр-Од, нарийн бичгийн даргаар Д.Гомбобаатар.

3.1994 оны 10-р сарын 28-нд болсон хурлаар ИТХурлын тэргүүлэгчдийн орон тооны бус даргаар Б.Цэрэндорж, нарийн бичгийн даргаар Ө.Тэрбиш /орон тоогоор/ нар сонгогдон ажиллажээ.

4.1996-2000 онд сумын ИТХурлын Тэргүүлэгчдийн даргаар Г.Магсармаа, нарийн бичгийн даргаар Л.Оюунбилэг /орон тооны бус/

5.2000-2004 онд Сумын ИТХурлын даргаар Л.Оюунбилэг, нарийн бичгийн даргаар Ц.Амгаланзаяа

6.2004 -2008 онд ИТХурлын даргаар Л.Оюунбилэг, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 2005 оны 3 сард Ч.Баярсайхан, 2006 оны 2-р сарын 13-наас одоог хүртэл О.Энхтөр.

7. 2008-2012 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Д.Энхболд

8.2012 оны 12 сарын 10-аас ИТХурлын даргаар Ж.Зууннаст, Хурлын ажлын албаны даргаар О.Энхтөр, Хурлын ажилтнаар Г.Ганжаргал.

9.2016 оны 09 сарын 30-наас 11 сарын 01-ныг хүртэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар С.Алтанхсүх ажиллаж байсан.

10.2016-2020 оны 11 сар хүртэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ц.Баярцогт, нарийн бичгийн даргаар О.Энхтөр, Хурлын ажилтнаар Д.Батцэцэг /2016-2017 он/.

11.2020 оны 11 сарын 02-наас сумын ИТХурлын даргаар Ч.Ууганбаатар, нарийн бичгийн даргаар О.Энхтөр, Хурлын ажлын албаны ажилтнаар Б.Болорчимэг 2022 оны 09 дугаар сарын 30 ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

 

         Энэ хугацаанд сумын ИТХ-ын үйл ажиллагаа төлөвшиж гүйцэтгэх эрх үүрэг нь өргөжиж ирсэн бөгөөд НӨУЁБ-ын өмнө тавьсан зорилго зорилтыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэхэд гол ажиллаа чиглүүлэн ажиллаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%