Чойбалсан сумын ИТХ

Чойбалсан сумын ИТХ

Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Чойбалсан сумын танилцуулга

2023-01-01

      Чойбалсан сум нь Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 56 км зайтай. 2737 хүн амтай, 757 өрхтэй, тэмээ 331, адуу 28828, үхэр 27588, хонь 126137, ямаа 69426, нийт 252310 толгой малтай, Засаг захиргааны 4  багтай Хулстайн говьд Бүрд нуурын баруун урд дэнж дээр оршдог. Аймгийн төвөөс төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон. ОХУ-тай холбогдсон төмөр замтай, БНХАУ-тай хилийн худалдаа хийдэг Хавиргын хилийн боомттой.

         Сумын нутаг баруун хойд хэсгээрээ Сэргэлэн, хойгуураа Гурванзагал, баруун өмнөд хэсгээрээ Баянтүмэн, зүүн хойгуураа Чулуунхороот сумдтай, зүүн өмнөд хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг. 1007.9 мянган  га нутаг дэвсгэртэй.

        Чойбалсан сум нь 1931 онд Давст сум нэртэйгээр байгуулагдан 1942 оны эхээр тус аймгийн зарим сумдад өөрчлөлт хийснээр “Очирбаянмөнх” сумыг 11 багтай зохион байгуулж, БНМАУ-ын шалгарсан хошой баатар маршал Х.Чойбалсангийн нэрээр “Чойбалсан сум” гэж нэрлэсэн юм

        Тус сумын нутагт хар тугалга, цайр, зэсийн хүдэр, цэнхэр жонш, холимог металл, Давст нуурын давс, Тосон нуурын хужир, Баян Уулын алтны үндсэн орд, цеолит,  Хавиргын хүрэн нүүрсний орд зэрэг ашигт малтмалтай. “Утаат минжүүр”, “Хэрэмт”, “Хутаг уул” зэрэг халуун хүйтэн рашаан, “Хэрлэн гол”, “Баянбулаг”, “Шарбулаг”, “Өлзийт булаг”, Монгол Улсын хамгийн нам дор газар болох “Хөх нуур”, “Сүмийн цагаан нуур”, “2 мэлхийн нуур”, “Хулстай”, “Дөхөм”, “Үхэрт” зэрэг нуур цайдмуудтай, “Ханан хад”, “Логын хад”, “Тэмээн хад”, “Авдрын хад”, “Онгой хад”, “Чингэсийн цэгцэрийн шар тал” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай, чоно, үнэг, хярс, дорго, мануул, бор гөрөөс, цагаан зээр зэрэг ан амьтадтай. Тус сумын нутаг үржил шим сайтай малын бэлчээр, арвин их хадлан, тариалангийн талбайтай юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%