Тус сумын ГХУСАЗСЗөвлөлийн 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд иргэдийн санал бодлыг сонсох, мэдээ мэдээлэл солилцох, хууль сурталчлах ажлыг 2017 оны 07 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд застав, төмөр замын өртөө зэрэг газруудаар явж ажиллав. Үүнд 4 застав, хавирга хилийн боомт, 5 өртөөний нийт 200 гаруй иргэд хамрагдаж тэдэнд урлаг, спорт болон явуулын номын сангийн үйлчилгээ, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох үйлчилгээг үзүүллээ. Энэхүү үйл ажиллагааг тогтмол явуулж байх, алслагдсан иргэдэд хүрч ажиллахад ихээхэн ач холбогдолтой ажил болсон. Мөн манай сумын Хөх нуур багийн нутагт байрладаг Шанлун ХХК-ны ажилчидад дээрх үйлчилгээг үзүүлж ажиллав. Уг ажилд Дорнод аймгийн төмөр замын Баянтүмэн тасаг, хилийн цэргийн 0132-р ангийн хамт олон хамтран ажилласан болно.