Чойбалсан сумын ИТХ

Чойбалсан сумын ИТХ

Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд

2017-09-26

        Сумын Хүүхэд, өсвөр үеийнхнийг аливаа гэмт хэрэгт өртхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхээс гадна журамт үүргийг сайтар ойлгуулах тэдний дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга яриа хийх, байгаль дэлхий, сум, эх орноо хайрлах сэтгэлгээг суулгах ажлыг зохион байгуулах ажлыг 2017 оны 09 дүгээр сард ЕБСургуулийн 12 дугаарын ангийн сурагчид болон өсвөрийн цагдаа бүлгэмийн хүүхдүүдийн дунд зохион явууллаа. Уг ажлаар сумын ИТХурал, ЗДТГазартай танилцуулж мөн Энгэршанд багийн төв, “Хавирга” хилийн боомт, "Хавирга"-ын застав, Маршал Х.Чойбалсангийн мэндэлсэн газарт байрлуулсан дурсгалт багана, Сүхбаатар жанжин зүүн хязгаарыг товхинуулахаар буудалласан газрын дусргалт хөшөө, Бодь суварга, Зүүн хязгаарт гаалийн байгууллага үүсэн байгуулагдсан газрын дурсгалт хөшөө, Равдан генералын төрсөн газарт байрлуулсан дурсгалт хөшөө, Нууц товчоонд бичигдсэн Цэгцэрийн шар тал гэх мэт түүхийн дурсгалт газруудыг үзүүлж сум, эх орноороо хайрлан бахархах сэтгэлгээг төрүүлсэн ажил боллоо.















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%