Чойбалсан сумын ИТХ

Чойбалсан сумын ИТХ

Чойбалсан И.Т.Хурал Чойбалсан И.Т.Хурал

“АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ-2030” БАРИМТ БИЧГИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2017-11-20

Аймгийн ИТХ-ын Байгаль орчин экологийн бодлого, хяналтын хорооны гишүүдийн ээлжит хурал энэ сарын 18-ны өдөр Нутгийн удирдлагын ордонд боллоо. Тус хурлаар боловсруулагдаж буй “Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө-2030” баримт бичгийг хэлэлцэж, гишүүдийн зүгээс санал, үнэлэлт дүгнэлтийг өгөв. Тодруулбал, аялал жуулчлалын орчинг хэрхэн бүрдүүлэх, ямар чиглэлтэй байх, аялал жуулчлалын зорин очих газрууд хаана хаана байрлах зэргийг тодорхой шийдвэрлэж, боловсруулсанаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар 12 дугаар сард хэлэлцүүлэн батлах тухай аймгийн ИТХ-ын Байгаль орчин экологийн бодлого, хяналтын хорооны дарга П.Юра мэдээллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%