Чойбалсан сумын ИТХ

Чойбалсан сумын ИТХ

Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Хууль сурталчлах арга хэмжээ боллоо

2017-11-24

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Архигүй амьдрал” аян болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд хууль сурталчлах, ярилцлага, мэдээлэл солилцох, иргэд, албан хаагчдын хуулийн мэдлэгийг дээшлүүлэх, зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагт соёлын төвд “Хууль сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав. Уг арга хэмжээнд 6 баг оролцсноос Засаг даргын Тамгын газрын “STOP” баг 1-р байр, Ерөнхий боловсролын сургуулийн “Их Засаг” баг 2-р байр, Хүн эмнэлэгийн “Алтан дүрэм” баг 3-р байрыг тус тус эзлэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав. 

Тэмцээнийг хууль хэн сайн тайлбарлах вэ?, хуулийн сэдвээр кейс бэлдэх, урлагын болон авхаалж самбаа сорьсон тэмцээн гэсэн төрөлтэйгээр явуулав. Мөн төсвийн байгууллагаас оролцогч баг тус бүр 8 хүний бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд багийн 3 гишүүнийг иргэдээс оролцуулах талаар удирдамжанд тусгасан нь ажилгүй иргэдийг хуулийн сэдэвт арга хэмжээнд татан оруулж, хуулийн чиглэлээр мэдээ мэдээлэл олгох, албан хаагч, иргэд хоорондоо хамтарч ажилласан, мөн санал бодлоо солилцсон үр дүнтэй ажил боллоо.

      Мөн сумын иргэдийн дунд хууль болон танин мэдэхүйн сэдвээр “АХА” тэмцээнийг зохион байгуулж, уг тэмцээнд 31 иргэн оролцож, 1-р байранд Хулстай багийн иргэн С.Болдбаатар, 2-р байранд ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Мөнхсайхан нар шалгарч дурсамж мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.













ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%