Чойбалсан сумын ИТХ

Чойбалсан сумын ИТХ

Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Цомын эзэд боллоо

2018-03-28

Хэнтий аймгийн Дадал сум, Онон Улз голын сав газрын захиргаатай хамтран зохион байгуулсан Онон, Улз голын сав газрын сумдын аварга шалгаруулах "ГАР БӨМБӨГ"-ийн тэмцээн 2018 оны 03 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Хэнтий аймгийн Дадал сумын 5 баг , Биндэр, Батширээт, Батноров, Норовлин, Дадал сумын ХЦ-ийн 0287-р ангийн баг, Дорнод аймгийн Дашбалбар, Цагаан-Овоо, Чойбалсан сумын нийт 20 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Уг тэмцээнд Чойбалсан сумын ИТХ-ын дарга Ц.Баярцогтоор ахлуулсан Ч.Наранхүү дасгалжуулагчтай эрэгтэй баг 2-р байр эзэлж мөнгөн медаль, эмэгтэй баг 1-р эзэлж алтан медаль авч нийлбэр дүнгээр цомын эзэд боллоо.Уг  "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ"-ыг түүхэндээ анх удаа 14 жилийн дараа Дорнод аймагт тэр дундаа Чойбалсан сумандаа манай сумын баг тамирчид авчирч чадлаа. 
Баг тамирчиддаа баяр хүргэж амжилт хүсье.











ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%