"Замд гаръя" арга хэмжээ
Сумын ГХУСАЗСЗөвлөлийн 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд иргэд, хилчид, аж ахуй нэгж байгууллагын санал бодлыг сонсох, мэдээ мэдээлэл солилцох, хууль сурталчлах “ЗАМД ГАРЪЯ” арга хэмжээг 2018 оны 06 дугаар сарын
05-09-ны өдрүүдэд хилийн застав, төмөр замын өртөө, сумын нутаг дэвсгэрт байрлалтай уул уурхайн болон газар тариалангийн компаниудаар явж ажиллаа. Үүнд 5 застав, хавирга хилийн боомт, 5 өртөө, 2 ААНэгжийн нийт 250 иргэд хамрагдаж тэдэнд урлагийн болон хууль эрх зүйн мэдээлэл, мэдлэг олгох үйлчилгээг үзүүллээ. Энэхүү ажилд Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 анги, Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасаг хамтран ажиллав.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 5544