Чойбалсан сумын ИТХ

Чойбалсан сумын ИТХ

Чойбалсан И.Т.Хурал Чойбалсан И.Т.Хурал

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн II хуралдаан

2024-11-18

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын II хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд 10 цагт болж, ирвэл зохих  21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч ирж  85,7 хувийн ирцтэй хуралдаж дараах дөрвөн асуудлыг хэлэлцэж баталлаа. Үүнд: 

1. Сумын 2024 оны төсөвт өөрчлөлт оруулан  батлах тухай

2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай

3. Хорооны үйл ажиллагааны чиглэл, бүрэлдэхүүн болон хороо, хороог татан буулгах, тэдгээрийн ажиллах журам батлах тухай

4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн  дарга Г.Пүрэвсүрэн /Хурлын дарга/, гишүүн Д.Должин /Төлөөлөгч/, гишүүн М.Буянхишиг /Төлөөлөгч/,  гишүүн Ц.Баярцогт /Төлөөлөгч/, гишүүн О.Насанжаргал /Төлөөлөгч/ нар сонгогдлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7393
5838 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%