Чойбалсан сумын ИТХ

Чойбалсан сумын ИТХ

Чойбалсан И.Т.Хурал Чойбалсан И.Т.Хурал

Гэр хорооллын зарим багт өндрийн гэрэл байгуулав

2015-10-20

  Иргэдийн санал хүсэлтийн дагуу өнгөрсөн онд аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гэр хорооллын багуудад гэрэлтүүлгийн ажил хийгдэж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр /2015.10.20/ Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 1,9-р хэсэгт гудамжны 46 гэрлийг ашиглалтанд орууллаа.

   Мөн Дархан сумын 8 дугаар багийн иргэд оршин суугчдын гаргасан санал хүсэлтийн дагуу өнгөрсөн оноос эхлэн хийгдсэн гэрэлтүүлгийн ажил өнөөдөр/2015.10.20/ дуусч, гүйцэтгэгч "Орхонтек" ХХК компани ажлаа хүлээлгэн өглөө. 

    Манхан толгойд 120 гаруй өрхийн 600 гаруй иргэн амьдардаг байна. Айл өрхүүдийнхээ байршил нягтралыг харгалзан нийт 5 цэгт өндрийн гэрлийг байгуулсан байна.

    Цаашид арчлалт хамгаалалтын ажилд анхаарч ажиллана гэж Дархан сумын 8 дугаар багийн Засаг дарга Д.Хүрэлчимэг хэлэв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%